Та гадаадад амьдрахыг хүсч байна уу? Эсвэл таны ойр дотны хэн нэгэн гадаадад амьдардаг уу? Та гадаадад амьдарч байгаад эх орондоо ирсэн үү? Тэгвэл энэ бол таны үзэх кино. Швед улсад зураг авалт нь хийгдсэн "Цэлмэг тэнгэр" Монголын уран сайхны кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Гадаад оронд амьдарч байгаа Монголчуудын тухай өгүүлэх энэхүү киноны гол дүрийг залуу жүжигчин Б.Гэрэлчулуун, О.Тэмүүжин, В.Гэрэлцэцэг, МУСТА Д.Бямбацогт, МУСТА Д.Баттөмөр, Г.Алтаншагай нар бүтээжээ. Эдгээр уран бүтээлчдээс гадна Швед улсын жүжигчин Ханс Оянтава, Мари-Лиз Эрикссон, Миран Али Мухаммед нар оролцон тоглосон байна. Гадаадад л гарвал амьдрал цэцэглэх мэтээр ойлгодог хүмүүс энэ киног үзээд нэгийг бодох бизээ. Тэнд ажиллаж мөнгө олохоос гадна залуус биесдээ дурлаж хайрлаж, гомдож туниж, баярлаж хөөрнө. Гадаад хүнтэй суух сонирхолтой бүсгүйчүүдийн бодолд өөрчлөлт орохоор хөгжилтэй гунигтай тохиолдлууд, сэтгэл хөдлөм хайр дурлалыг уг киноноос үзэж болно. Өнгөц харахад инээдмийн кино юм шиг боловч кино маань далд утгаараа ихийг бодогдуулж, төрөлх эх орон, Монгол нутгаа өөр өнцгөөс харж, улам ихээр хайрлах сэтгэл төрнө. Цагтаа Монголын үзэгчдийг байлдан дагуулж байсан "Мөрөөдлийн хөлөг онгоц" олон ангит УСК-ны зохиолыг бичсэн найруулагч Ж.Ганбат энэ киноны зохиолыг бичиж найруулсан юм байна. Улаанбаатар кино наадмаас шилдэг зураглаачийн шагнал хүртсэн Х.Баяраа Швед улсын байгаль, гудамж талбай гэх мэт манай үзэгчдийн нүдийг хужирлах олон сайхан зураг авснаас гадна жүжигчдийнхээ тоглолтыг хальсан дээр маш чадварлаг буулгажээ.
Төрөл: Монгол кино
Гарсан он: 2011
Хэл: Монгол
Жүжигчид: Б.Гэрэлчулуун, О.Тэмүүжин, В.Гэрэлцэцэг, Д.Бямбацогт, Д.Баттөмөр, Г.Алтаншагай
Найруулагч: Ж.Ганбат
Хугацаа: 90 мин
error occured while reading video ийм алдаа гарч байвал F5 дарж Refresh хийгээд дахин үзээрэй.
No comments:
Post a Comment