Зохиолч: Дэн Мазеау (Беверли Кроссын “Clash of the Titans” зохиолоос сэдэвлэв)
Гол дүрд: Сэм Уортинтон, Росамунд Пайк, Лиам Нийсон
Студи: “Legendary pictures”
Нээлтээ хийсэн огноо: 2012 оны гуравдугаар сарын 30
Үргэлжлэх хугацаа: 99 минут
Төсөв: 150 сая ам.доллар
Ашиг: 217.8 сая ам.доллар
Уран зөгнөлт, адал явдалт, экшн киноны фанатуудын цусыг хөөргөж буй “Титануудын уур хилэн” кино хоёрхон долоо хоногийн дотор ашгаа нөхөж, Холливудэд шуугиан тарьж байна. “Clash of the Titans” киноны шууд үргэлжлэл болох энэ кино бурхад хотод нүүрлэсэн дайны цуст түүхээр бүтээгджээ. Бурхдын бурхан Зевсийн хөвгүүд болох Титанчууд (Нарны бурхад) персүүдийн эсрэг дайн өдөөж, хүн төрөлхтнийг мөхлийн ирмэгээс аврах үйлсэд хүчин зүтгэнэ. Гэвч бурхдад хүртэл хүчин мөхөстөх тийм агуу хүч байдаг аж.
Титануудын тулааны гол дүрд экшн киноны супер од Лиам Нийсон болон залуу жүжигчин Сэм Уортинтон нар тоглосон нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байна. Гэвч эл кино шүүмжлэгчдээс харьцангуй бага үнэлгээ авсан бөгөөд 100 шүүмжлэгч дунджаар 32 оноо өгсөн нь олны гайхашралыг төрүүлсэн. Эл кино гарсан даруйдаа үзэгчдийн дунд тэсрэлт хийж, шуугиулж байгаатай дээрх оноо огт нийцэхгүй байгааг эсэргүүцсэн фанатууд ч бий болов.
“Chicago sun times”-ын шүүмжлэгч Рожер Эберт найруулагч Жонатаныг тэтгэвэртээ гарч, кино урлагаас түр амсхийх хэрэгтэй хэмээн илтэд дургүйцлээ илэрхийлсэн бол “Entertainment weekly”-гийн шүүмжлэгч Өуэн Глэйберман “Яаж ч бодсон “John Carter”-аас хавьгүй сайн бүтээл болсон” хэмээн урам хайрлажээ. “Титануудын уур хилэн” кино 1190 театрт зэрэг нээлтээ хийж, эхний өдрөө 1 сая ам.долларын ашиг олсон нь муу биш харин ч шуугиант бүтээл гэдгийг баталсан. Өдгөө эл бүтээл “box office”-т “Hunger games”-ийн ард, хоёрдугаарт бичигдэж байна.
error occured while reading video ийм алдаа гарч байвал F5 дарж Refresh хийгээд дахин үзээрэй.
No comments:
Post a Comment